BridgeLife

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫН БОДЛОГО

ZERO YEN START >

Батлагдсан огноо: 2012 оны 8-р сарын 22

Сүүлд шинэчлэгдсэн огноо: 2024 оны 3-р сарын 17

 Bridge Life Co., Ltd. (цаашид "Компани" гэх) нь гадаадын иргэдэд зориулсан "үл хөдлөх хөрөнгийн зуучлал, түрээс, амьдралын дэмжлэг, хуучин байшин (засвар хийгдсэн), үндсэн ажилтан болон цагийн ажилтан зуучлах" үйлчилгээг үзүүлдэг.

 Компанийн зүгээс хувь хүний мэдээллийн нууцлалын тал дээр нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлан, хувь хүний эрх ашгийг хамгаалж, хувийн мэдээлэлтэй холбоотой хууль тогтоомжийг мөрдөн ажиллах болно.

 Түүнчлэн, дараах бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хувийн мэдээллийн хамгаалалтын менежментийн тогтолцоог бий болгож, сүүлийн үеийн мэдээлэл технологийн чиг хандлага, нийгмийн хүсэлт шаардлага болон бизнесийн орчны өөрчлөлтийг ямагт ухамсарлан, тэдгээрийг тасралтгүй сайжруулахад компани бүхэлдээ гар бие оролцон ажиллахаа энд мэдэгдэж байна..

a ) Компанийн үйл ажиллагаа, ажилтнуудын хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн удирдлагын хүрээнд хувь хүний мэдээллийг зөвхөн урьдчилан тодорхойлсон зорилгын хүрээнд ашиглах бөгөөд хувь хүний мэдээллийг зөв зохистой цуглуулах, ашиглах, өгөх зэрэг үйл ажиллагааг явуулж, зорилгын хүрээнээс давсан (зорилгоос гадуур ашиглах) хувийн мэдээллийг ашиглахгүй. Үүний тулд зохих арга хэмжээг авна.

б ) Компани нь хувь хүний мэдээллийн ашиглалттай холбоотой хууль тогтоомж, улсаас тогтоосон удирдамж, бусад дүрэм журмыг мөрдөж ажиллана.

в ) Компани нь хувь хүний мэдээлэлд хууль бусаар нэвтрэх, мэдээлэл алдагдах, устгагдах, гэмтэл учруулах зэрэг эрсдэлээс хамгаалахын тулд аюулгүй байдлын арга хэмжээ авч, бизнесийн нөхцөл байдалд тохируулан нөөцийг хуваарилж, хувийн мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллана. Мөн зохисгүй зүйлсийг залруулах зэрэг дотоод дүрэм журмыг тогтоож, хувь хүний мэдээллийг хамгийн сайн нөхцөлтэйгөөр хамгаалах болно.

г ) Компани нь хувь хүний мэдээллийн ашиглалттай холбоотой гомдол, санал хүсэлтийн талаар дотоод журам тогтоож, гомдол санал хүсэлтэд түргэн шуурхай,үнэнчээр хандана.

д ) Хувийн мэдээллийн хамгааллын менежментийн тогтолцоог компанийн хүрээлэн буй орчны өөрчлөлтөд нийцүүлэн цаг тухайд нь шинэчлэх, сайжруулах ажлыг тасралтгүй явуулна.

е ) Компани нь лавлах үйлчилгээ болон компаниас илгээсэн имэйлд бүртгүүлэх зэргээр олж авсан мэдээллийг зөвхөн урьдчилан тодорхойлсон зорилгын хүрээнд ашиглах бөгөөд тухайн зорилгоос өөр зүйлд ашиглахгүй. Мөн үүний тулд зохих арга хэмжээг авна.

Энэхүү бодлогыг бүх удирдлага, ажилтнуудад мэдээлж, үүнийг дагаж мөрдүүлэхийн зэрэгцээ хэн ч, хэзээ ч энэхүү мэдээллийг авч болох арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Bridge Life Co., Ltd.
- Гүйцэтгэх захирал Тобита Масахито

Төгсөв.

Bridge Life Co., Ltd.
– Хувь хүний мэдээллийн лавлах

Хувь хүний мэдээлэл
хамгааллын хариуцсан ажилтан

И-мэйл:privacy@bridgelife-japan.com